
БИДНИЙ ТУХАЙ
2018 оноос хойш гарааны бизнесүүдийг дэмжин, инновацийн экосистемийг бүтээж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Стартап Терминал ХХК нь 2018 оны 03 сарын 29-нд үүсгэн байгуулагдсан. Манай компани нь үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнесүүдийг дэмжин ажиллах, тэднийг дараачийн түвшинд хүрэхэд нь туслах зорилготой.
Бид бүрэн тоноглогдсон дундын оффисын ажлын орчинг бүрдүүлэхээс гадна, уян хатан хөнгөлөлттэй нөхцөл бүхий түрээс, менторинг, зөвлөгөө, сургалт, хөрөнгө оруулалт болон бусад техникийн нөөцөд хүрэх шаардлагатай нетворк сүлжээнд холбох цогц үйлчилгээг явуулдаг.
Шинээр бойжиж буй стартапуудыг дэмжин, дараачийн түвшинд хүрэхэд нь туслана.
Шинэлэг арга барил, орчин үеийн технологид суурилсан бизнесийн орчинг бүрдүүлнэ.
Хөрөнгө оруулагч, менторууд болон бизнес түншүүдтэй холбогдох боломжийг олгоно.
Менторинг, зөвлөгөө, сургалтаар дамжуулан таны бизнесийг хөгжүүлнэ.
МАНАЙ ТҮҮХ
2018 оноос хойш бидний туулсан зам, бий болгосон үнэ цэнүүд.
Стартап Терминал ХХК албан ёсоор үүсгэн байгуулагдсан.
10+ стартап компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн.
Шинэ оффисын зай нээж, үйлчилгээгээ өргөжүүлсэн.
Харилцагч, түнш байгууллагуудын хүрээг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлсэн. Бизнесийн уулзалт, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж, экосистем дэх оролцоог бэхжүүлсэн.
100 гаруй бизнес эвент, сургалт, хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн. Оролцогчид болон байгууллагуудад бодит үнэ цэнэ бий болгосон арга хэмжээнүүдийг тогтмол хэрэгжүүлсэн.
Онлайн платформоо нээж, цахим үйлчилгээг нэвтрүүлсэн.
Чиглэл тус бүрт 3 зөвлөхтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэв. Мөн AI технологид суурилсан бүтээлийн уралдааныг Duran.ai-тай хамтран зохион байгуулсан.
МАНАЙ БАГ
Бид туршлагатай, мэргэжлийн баг хамт олноороо таны бизнесийг амжилтад хүргэхэд туслана.